ДГ: ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-02

Дэлхийн эмч нарын өдрийн хүрээнд зохион байгуулсан “Эмчээ сонсъё” хэлэлцүүлгээс гаргасан саналын дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд судалгааны арга зүйн талаар сургалтад хамрагдах хүсэлтийг шийдвэрлэж, Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдын эрдэм шинжилгээ, судалгааны аргазүйн мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор “Судалгааны аргазүй” сэдэвт сургалтыг өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Эрдмийн сургуулийн багш нартай хамтран зохион байгуулж байна.

Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн үг хэллээ. Хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбар ялангуяа эмчилгээ оношилгооны суурь, цаашдын хөгжил нь судалгаа шинжилгээнд тулгуурлан явагддаг учраас өнөөдрийн сургалт чухал ач холбогдолтой юм.

Тус сургалтад өрх, сум, эрүүл мэндийн салбарын нийт 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж байна. Сургалтыг Монгол Улсын Гавьяат багш, АУ-ны доктор, Профессор Н.Сүмбэрзул, АУ-ны доктор, Дэд профессор Ж.Жамбалдорж, АУ-ны доктор И.Алтантуяа, АУ-ны доктор Ж.Мядагмаа, АУ-ны доктор Б.Сэдэд нар судалгааны арга ба загвар, эмнэлзүйн туршилт судалгаа, эмнэлзүйн тохиолдлын судалгааны аргачлал, оюуны өмч ба судалгааны ёс зүй, эрдмийн сургуулийн танилцуулга, магистр, докторын сургалтын үйл ажиллагаа, судалгааны ажлыг танилцуулах ба хиймэл оюун ашиглах, эмнэлзүйн практикт хиймэл оюун ухааны өнөөгийн байдал сэдвүүдээр лекц тавьж, шинжлэх ухаанч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.