дг: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН "ЦЭРЭГ СТРАТЕГИЙН БЭЛТГЭЛ" СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-06

Монгол Улсын “Дайчилгааны тухай хууль” болон “Цэргийн албаны тухай хууль”-д заасны дагуу аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нартай “Цэрэг стратегийн бэлтгэл” сургалтыг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг аж.

Энэ удаагийн сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо болж байгаа бөгөөд Дундговь аймгийн Зсаг дарга С.Мөнхчулуун оролцож байна.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах "Дөл" цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд явагдаж байна. "Дөл" цогцолбор тэмцээнд аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын "Дөл" цогцолбор тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэн сурагч С.Ламхүү тасгийн захирагчтай Хүмүүнлэг сургуулийн баг тамирчид аймаг орон нутгаа төлөөлөн 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан баг тамирчидтай хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.