ДГ: "НОГООН ДУНДГОВЬ" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-09

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "Ногоон Дундговь" төслийн хүрээнд ахмад настан Д.Сурмаажав гуайнд зочилж, түүний тарьсан мод, бут, ногоон байгууламжтай танилцлаа.

Д.Сурмаажав гуай тэмээн хөх, айраг, цагаан төмс, ямаан хармаг, чонон хармаг, голт бор, бүйлс, чацаргана, монос, заг зэрэг олон төрлийн эмийн болон ашигт ургамал, мод, бут тариалсан аж. Тэрээр өөрөө мод, бут болон бусад ургамал тарих сонирхолтой байгаа ч эрүүл мэндийн шалтгаанаар арчлахад хэцүү байгаагаа өнгөрсөн пүрэв гарагт Засаг даргын иргэдтэй уулзах цагаар илэрхийлсэний дагуу усалгааны асуудлыг шийдвэрлэж, 5 тонн усны дэмжлэг үзүүллээ. Мөн энэ үеэр бор овооны энгэр орчмын цэцэрлэгт хүрээлэнд Д.Сурмаажав гуайн тарьсан мод, буттай танилцаж, цаашдаа усалгаа, арчилгааг хийлгэхээ илэрхийлсэн юм.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, "Ногоон Дундговь" төслийн хүрээнд айл өрх, иргэн бүр мод, бут тарьж, Ногоон Дундговийг хамтдаа бүтээхийг уриаллаа. Тус төслийн хүрээнд мод, бут тарьж байгаа иргэдийг дэмжих зорилгоор усны дэмжлэгийг санаачлан эхлүүлээд байгаа юм. Иймд усалгааны нөөцийн саваа бэлдсэн иргэд багийн Засаг даргадаа бүртгүүлэх ба долоо хоног бүрийн нэг өдөр ус түгээхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.