Монгол улсын Засгийн газрын 19 дэх Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт агсны мэндэлсэн өдөр өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-нд тохиож байна.
Өнөөдөр түүний 10 жилийн сургуулийн 10Б ангийг төгссөний нь 50 жилийн ой давхцан тохиож байна. Түүний ангийнхан нь төгсөлтийнхөө 50 жилийг тохиолдуулан ангийн анд, эрхэм сайхан нөхөр Жанлавын Наранцацралтын гэрэлт хөшөөний орчны тохижилтын хүрээнд андлал нөхөрлөлийнхөө бэлгэдэл мөнхийн дурсгал болгон хүрлээр цутгаж урласан дэлгээтэй Алтан номыг байрлуулсан гантиг чулуун баганыг сүндэрлүүлжээ.
Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар нар болон Сайнцагаан сумын удирдлага, түүний анги хамт олон, төрөл төрөгсөд, найз нөхөд оролцов.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны мэндчилгээг уламжиллаа. Дундговь нутгийн уугуул Ж.Наранцацралт агсан бол төрийн мэргэшсэн бодлого хэрэгжүүлэгч, боловсрол, дэвшилтэт хөгжлийг эрхэмлэгч, шударга ёсыг үлгэрлэгч байсан бөгөөд улс, эх орон төдийгүй аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан төрийн нэрт түшиж байсныг дурдсан юм.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин