Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмай, Төв халхын дуулалт жүжгийн театр хамтран “Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн Хүмүүнлэг үйлст доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Дэлхийн цусны донорын өдөр” болгон зохион явуулдаг.
Тус өдөрлөгийн хүрээнд “Хүндэт доноруудаа алдаршуулах” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, донорууддаа гарын бэлэг гардуулан, хүндэт доноруудын дунд нөхөрсөг “Гар бөмбөгийн тэмцээн” зохион байгууллаа.
Аймгийн “Хүндэт тэмдэг” шагналаар
~Хасаадай Батдорж (89 удаа )
~Нанжид Ганбаатар (54 удаа )
Аймгийн Засаг дарга “Жуух бичиг” шагналаар
~Адьяадорж Гантуяа (50 удаа)
Сайнцагаан сумын “Хүндэт тэмдэг” шагналаар
~Сумьяа Болдбаатар(76 удаа)
~Дэмбэрэлням Миеэсүрэн (60 удаа)
~Мягмарсүрэн Санүайханд (30 удаа)
Сайнцагаан сумын Засаг дарга “Жуух бичиг” шагналаар
~Дашбалбар Энхжаргал (30 удаа)
~Нямзав Баярмөнх (30 удаа)
~Нарантуяа Баярдорж (29 удаа)
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн шагнал
“Хүрэл донор” медалиар
~ Сумьяа Болдбаатар (76 удаа 29 литр цус бусдын эрүүл мэндийн төлөө хандивласан )
”Хүндэт донор” шагналаар
~Адьяа Оюунэрдэнэ (37 удаа)
~Бямбаа Насанбаяр (35 удаа)
~Мантай Батсүх (35 удаа)
~Халтар Отгонбаяр (35 удаа)
МУЗН “Нигүүлсэл алт” медалиар
~Цэдэнпэлжээ Зоригт
~Содномдорж Пүрэвмаа
~Мөнхжаргал Баттүвшин
~Ишдорж Цэцэгням
МУЗН “Нигүүлсэл мөнгө” медалиар
~Цэвэл Цогтбадам
~Баяраа Төмөрсүх
~Санжмятав Энхжаргал
~Нэргүй Гэсэржав
~Халтар Эрдэнэчимэг
~Шараа Хэрлэнбямбаа
~Гасрандамба Энхтайван
МУЗН “Хүндэт тэмдэг “-ээр
~Содномдорж Түвшинтөгс
~Бямбаа Цэгмид
2025 оны “Манлай донор” шагналаар
~Буданхүү Болдмаа
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Үйлдвэрчний хорооны” шагналаар
~Нинж Гүрбадам
~Лхамаа Отгонцэцэг
~Цолмонбуд Эрдэнэбямба
Волейболын тэмцээнд
1-р байранд Б.Болдмаа ахлагчтай баг тамирчид
2-р байранд О.Жаргалсайхан ахлагчтай баг тамирчид
3-р байранд Т.Ууганбаяр ахлагчтай баг тамирчид шалгарчээ.
Аймгийн Засаг даргын “Гарын бэлэг”-ээр нийт 17 ахмад донорууд тус тус шагнагдаж хүндэтгэл үзүүлж нийт 110 хүндэт донорууд оролцлоо.
Нийт Хүндэт донорууддаа бусдын эрүүл мэнд амь насны төлөөх авлагагүй цусаа өгч амьдрал бэлэглэдэг “Донор байгууллага” эгч дүүс , гэр бүлүүддээ энэ их энэрэнгүй нигүүлсэнгүй үйлсд нь талархал дэвшүүлж эрүүл энх урт удаан наслаж залуу хойч үедээ зөвийг үлгэрлэн залуу донор ихээр нэмэгдэх болтугай.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 19 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
Өчигдөр 15 цаг 00 мин