Энэ сарын 18-21-ний өдрүүдэд улс орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Дундговь аймгийн хэмжээнд 12 дугаар ангийн 473 төгсөгч, 10 судлагдахуунд давхардсан тоогоор 1317 төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм.
Ерөнхий шалгалтын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал нар оролцож, сурагчдад амжилт хүсэн, хүссэн сургуульдаа элсэн орж, амжилттай суралцан, нутаг орондоо ирж ажиллах боломж нээлттэй байгааг дурдсан юм. Мөн боловсролын салбар болон боловсон хүчнийг дэмжих зорилгоор Дундговь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Хөдөөгийн сэргэлт - Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд "Оюунлаг Дундговь" дэд хөтөлбөрт 300 сая төгрөгийн санхүүжилтийг тусган хэрэгжүүлж байгааг онцлов. Түүнчлэн энэ үеэр Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагчдыг аймаг орон нутгийн зүгээс урамшуулахаа илэрхийллээ.
Шалгалт бүрийн дараа засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шууд гаргаж, шалгуулагчид дүнгээ мэдэх боломжтой бөгөөд 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлах ажээ.
Шалгалтад оролцогч нийт сурагчдад өндөр амжилт хүсье.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин