ДГ: "БАГШИЙН АЛДАР" ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-10-03

Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдөрт зориулсан "Багшийн алдар" ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг ТХДЖТ-т зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, АИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун болон Боловсролын газрын дарга Ц.Уранбямба нар үйл ажиллагааны нээлтэд үг хэлж, багш нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Үйл ажиллагааны үеэр боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан багш ажилчдад шагнал урамгууллыг гардууллаа. Үүнд:

Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор 3

Боловсролын яамны шагнал 20

Дундговь аймгийн “Хүндэт тэмдэг” шагнал болон аймгийн Засаг даргын “Жуух” бичгээр 51

Элсэлтийн ерөнхий шалгалтын урамшуулал 56

Анги нийтийн олимпиадын шагнал 47

Боловсролын газрын шагнал 8

Нямын Пүрэвжав агсны нэрэмжит илтгэлийн шагналаар 3 багш, ажилчдыг шагнаж урамшууллаа.

ШАГНАЛ АВСАН БАГШ НАР БОЛОН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ НИЙТ БАГШ НАРТАА БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.