дг: АХМАД НАСТАНД ЦОГЦ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ АЖИЛЛАЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-10-17

“Эрүүл идэвхтэй насжилт” уриан дор зохион байгуулж байгаа сарын аяны хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ахлуулсан ахмад настанд цогц үнэлгээ хийх зөвлөн туслах баг Өндөршил суманд 10-р сарын 15-ы өдөр ажиллалаа.

Зөвлөн туслах баг нь Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч нарт цогц үнэлгээний хуудсыг бөглөх зааварчилгааг өгч 33 ахмад настанд үнэлгээ хийлээ. Үнэлгээ хийгдсэн ахмад настнуудад ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ болон идэвхтэй насжилтийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч “Идэвхтэй насжилтын үйлчилгээ”-нд хамруулж эхэллээ. Үйлчилгээ Өндөршил суманд 3 хоног үргэлжилнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.