дг: Говийн бүсийн анхдугаар ЖЮҮ ЖИЦҮГИЙН аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-10-20

Дундговь аймагт анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү түүхэн тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд:

Дундговь аймгийн Засаг даргын орлогч, Дундговь Харцага Жюү Жицү Холбооны ТУЗ-ын дарга Ц.Ариунбаяр, Дундговь аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийбаяр, Дундговь аймгийн “Ид шидийн орон” гүйцэтгэх захирал Н.Урансайхан, МЖЖХ-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Азийн Жюү Жицүгийн Холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Н.Шижиртуяа нар хүрэлцэн ирж, тамирчдадаа амжилт хүслээ.

Энэхүү тэмцээн нь Говийн бүс нутагт Жюү Жицүгийн спортыг хөгжүүлэх, залуу тамирчдын ур чадвар, хүсэл тэмүүллийг дэмжих онцгой ач холбогдолтой үйл явдал юм.

📍 Дундговь аймаг

🤝 Зохион байгуулагч: Харцага Жюү Жицүгийн Холбоо

🎯 Ивээн тэтгэгч: Терра Виста ХХК

#DundgobiOpen2025 #JiuJitsuMongolia #BJJFamily

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.