Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил олгогчдод зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг 2025 оны 10-р сарын 23-ы өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Дундговь аймгийн Политехник коллежид зохион байгуулсан бөгөөд ЗДТГ-ын дарга, ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга Б.Лхагвабаатар нээж үг хэллээ.
Сургалтад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрсдэл өндөр бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч, бүх шатны удирдах албан тушаалтнууд, нягтлан, ХАБЭА хариуцсан ажилтнууд, үйлдвэрийн осол судлан бүртгэх комисс зэрэг оролцсон бөгөөд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн ойлголт”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт”, “ХАБЭМ-ийн эрсдэлийн удирдлага”, “Ажилтны эрүүл мэндийн үзлэг, тандалт”, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл” зэрэг мэдээллийг хүргэлээ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 08 цаг 50 мин
-
Өчигдөр 08 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-04
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-04