Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран Цагаандэлгэр суманд “Мэдлэгтэй иргэн – Хариуцлагатай нийгэм” сургалт мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээ нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой бөгөөд төрийн албан хаагчид, иргэд, малчид зэрэг нийт 90 гаруй хүн оролцлоо.
Сургалтын үеэр аймгийн ИТХ-ын хэлтсийн дарга Ж.Түмэндэлгэр аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа болон “Авлигын эсрэг хууль”-ийн талаар танилцуулга хийж, Цагдаагийн газрын ГХУС чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Цэвэлмаа “Залилах гэмт хэрэг” болон “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр мэдээлэл өглөө. Мөн Замын цагдаагийн тасгийн дарга Ө.Лхагвабаяр “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” талаар, Онцгой байдлын газрын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Ганбат “Гамшгийн ослоос урьдчилан сэргийлэх” тухай, Цэргийн штабын орон нутгийн хамгаалалтын бэлтгэл сургалтын офицер, дэд хурандаа Ц.Баттулга “Цэргийн албаны тухай хууль”-ийн талаар, Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Одончимэг “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль” болон “Төрийн албан хаагчийн хэм хэмжээ”-ний талаар тус тус мэдээлэл хийсэн бол аймгийн Улаан загалмайн хорооны арга зүйч Д.Туяа тус хорооны үйл ажиллагаа, мэдээллийг хүргэлээ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 08 цаг 50 мин
-
Өчигдөр 08 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-04
-
2025-12-05
-
2025-12-05
-
2025-12-04