ДГ: ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ИНДЕКСИЙН АРГАЧЛАЛЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-11-17

Комисс Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрхийн хэрэгжилтийг хэмжих Хүний эрхийн үндэсний индекс боловсруулах ажлыг Үндэсний статистикийн хороотой хамтран хийж байна.

Хүний эрхийн үндэсний индексийн аргачлалын төслийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төрийн байгууллагын 45 албан хаагчид танилцуулж, хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан нар нээж, зөвлөх Б.Хишигсайхан “Хүний эрхийн үндэсний индекс тооцох аргачлал”-ын төслийг танилцуулав.

Хэлэлцүүлэгт оролцогчид хүний эрхийн хэрэгжилтийг хэмжих хэмжээсийн талаар асуулт асууж, хүний эрхийн үндэсний индексийг тооцохдоо орон нутгийн хүний эрхийн индексийг тооцож гаргах, технологийн хэрэглээтэй холбоотой хүний эрхийн асуудлыг холбогдох хэмжээсээр илэрхийлэх, нийгмийн хамгаалал хүртэх эрхийн хүрээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нийт төсвийн хэмжээг тооцохоор тусгах зэрэг саналыг гаргалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.