ДГ: ЛУУС СУМАНД БЭЛЧЭЭР, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН УСАН ХАНГАМЖ НЭМЭГДҮҮЛЭХ ГҮНИЙ ХУДГИЙН ЦООНОГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-11-19

Луус суманд Орон нутгийн хөгжлийн сан болон малын тоо толгой албан татварын хөрөнгөөр хэрэгжүүлсэн бэлчээр болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хүрээнд 3 багт гүний худгийн цооног гаргах ажлыг хүлээн авлаа.

Инженерийн хийц бүхий гүний худгийн цооногууд 5 цэгт байгуулагдсан бөгөөд энэ нь нийт 33 өрхийн 30 мянга орчим толгой малын усан хангамжийг сайжруулах, мөн Зугаагийн мал угаалгын ванн болон бэлчээрийн усалгааг нэмэгдүүлэх, малчин өрхүүд газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлж байна.

Гүйцэтгэгч компаниас гүний насос, жижиг оврын генератор, онгоц зэрэг тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд малчин өрхүүд худагт байшин барьж, эд хөрөнгө хариуцан хамгаалах гэрээний дагуу эзэмшин ашиглах юм.

Дундговь аймаг Луус сумын ЗДТГ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.