НИЙТ НУТГИЙН 87 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 11 мин

Цаг уурын байгууллагаас 10 хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 87 хувьд цастай байна.

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Мандал, Хушаатад 31-45 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 10 хувиар нэмэгджээ.

Зудын эрсдэлийн урьдчилсан үнэлгээгээр нийт нутгийн 40-50 хувь нь дунд болон өндөр эрсдэлтэй гарсан. Тиймээс Шадар сайд, УОК ын дарга Х.Ганхуяг нөхцөл байдлыг хүндэрснийх нь дараа арга хэмжээ авах биш, өмнө нь бэлтгэл ажлаа сайтар хийх чиглэлийг аймгийн засаг дарга нарт өгч ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.