ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-05-06
/2025.05.06/ Хаврын хуурайшилт эрчимжиж, ой, хээрийн түймрийн тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо Богдхан уулын Баруун Ширээт орчимд гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийн үеийн шуурхай хариу арга хэмжээний дадлага сургалтыг амжилттай зохион байгууллаа.
👉Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн анги, холбогдох байгууллагуудын нийт 237 албан хаагч оролцлоо.
👉Сургуулилтын хүрээнд 2025 оны 4-р сарын 28-нд Богд ууланд гарсан түймрийн голомтод газар дээр нь галыг шуурхай унтраах ажиллагаа зохион байгуулж, нэрвэгдсэн иргэдэд анхны тусламж үзүүлэх, аврагчдыг нисдэг тэргээр тээвэрлэх дадлага сургалт хэрэгжүүллээ.
👉Дадлагын явцад албан хаагчид гал унтраах, гамшгийн үед хамтран ажиллах, шуурхай шийдвэр гаргах, аврах ажиллагааг зохион байгуулах ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн, практик ач холбогдол өндөртэй сургалт боллоо.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.