ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ, КОҮЧЛАБ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН “ХАЙРААР ДҮҮРГЭЕ, ХАНДЛАГААР ХӨГЖЬЕ” ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2025 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2-НД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-06-02

Тус төсөл нь дүүргийн 41 цэцэрлэгээс сонгогдсон 3 цэцэрлэг дээр хэрэгжиж, нийт 400 гаруй эцэг эх, багш ажилтнууд хамрагдан, сэтгэл зүй, харилцаа, өөрийгөө хөгжүүлэх, стрессээ удирдах чадваруудыг эзэмшсэн юм.

🌹 Хаалтын үйл ажиллагааны үеэр багш, ажилчид төслийн явцад цэцэрлэгийн орчинд гарсан бодит өөрчлөлтүүд болон хувь хүний хөгжилд мэдрэгдсэн эерэг нөлөөний талаар сэтгэгдлээ хуваалцсан нь үйл ажиллагааны онцлох хэсэг боллоо.

🌹 Баг хамт олны уур амьсгал эерэг болсон, хүүхдүүдтэй ажиллах хандлага зөөлөрч, харилцааны соёл төлөвшиж эхэлсэн зэрэг бодит өөрчлөлтүүд төслийн үр дүнг илтгэж байв.

🌹 Цаашид төслийг бусад байгууллага, цэцэрлэгүүдэд түгээн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал, хүсэлтүүд ч мөн илэрхийлэгдсэн бөгөөд “Хайраар дүүргэе, хандлагаар хөгжье” төсөл нь багш, эцэг эх, хүүхдийн харилцааг шинэ шатанд хүргэх чухал алхам болсныг оролцогчид онцлон тэмдэглэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.