“ХҮҮХДИЙН ЭРХ” АЯНЫ ХҮРЭЭНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-06-09

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачилсан “Хүүхдийн эрх” аяны хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газрын 1,2 дугаар хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Нээлттэй хаалганы өдөрлөгийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний “Мишээл” салбарт зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр нийт 40 гаруй иргэдэд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн комик ном, сэтгүүл, гарын авлага зэргийг тарааж Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, онцлогийн талаар иргэдэд танилцуулж хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.