ГХУСАЗЗ: “КИБЕР ОРЧНЫГ АШИГЛАЖ ҮЙЛДСЭН ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-12

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд “Кибер орчныг ашиглаж үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт бүсчилсэн сургалтыг энэ сарын 12-13-ны өдөр зохион байгуулж байна.

Сургалтаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, нөхцөл байдал, чиг хандлагыг таниулах, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал болон тоон ул мөр, кибер нотлох баримтын тухай мэдлэг, мэдээлэл олгох юм.

Сургалтад Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн шалгах чиг үүрэг бүхий 26 алба хаагч хамрагдаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.