Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн гудамж орчимд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Дээрх бүтээн байгуулалтын ажлыг энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон бөгөөд 10 га талбайг чөлөөлнө. Уг чөлөөлөх талбайн нөлөөлөлд 105 орчим нэгж талбар өртөж буй. Энэ бүсэд ногоон байгууламж бүхий тохижилт хийснээр иргэд чөлөөт цагаа өнгөрөөх Амралтын бүс болгох боломжтой юм.
Уг өндөрлөг цэг нь баруун тийш Сонгинохайрхан уул, Эмээлт рүү явах авто зам, урагшаа Зайсангийн ам, зүүн тийш Баянзүрх дүүргийг бүхэлд нь харах харууцтай. 2023 онд дээрх чиглэлд буюу Усан сангийн зүүн урд уулзвараас хойш Баянхошууны хөтөлтэй холбосон 2,4 км авто замын засвар, шинэчлэлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн юм.
-
1 цаг 21 мин
-
2 цаг 30 мин
-
3 цаг 9 мин
-
19 цаг 21 мин
-
2026-06-19
-
Уржигдар 13 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 15 мин