ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хурлын төлөөлөгчид ирлээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 18 мин

Монгол Ардын нам Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP)-ийн  Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааныг Монгол Улсад энэ сарын 26-27-нд анх удаа зохион байгуулах гэж байна.

Хуралдаанд Хятад, Солонгос, Вьетнам, Лаос, Камбож, Бангладеш, Индонези, Пакистан, Узбекистан зэрэг улсуудын өндөр, дээд хэмжээний 40 гаруй төлөөлөл оролцоно.

Тодруулбал, ICAPP-ын Ерөнхийлөгч, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан  Чон Ы Ён, ICAPP-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга О Сон, Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын байцаагч Ли Жиньянь нарын тэргүүтэй өндөр дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирлээ.

Төлөөлөгчдийг Монгол Ардын намын Цахим бодлого, хүний нөөцийн хөгжлийн газрын дарга Ц.Нацагдорж угтан авлаа.  

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.