Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дэргэдэх Үндэсний соёл, үнэт зүйл, гэр бүл, залуучуудын бодлогын зөвлөл өнөөдөр /2026.06.25/ анхдугаар хуралдаанаа танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан бодлогын зөвлөлийн 2026–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлогын чиглэл, зорилтуудын талаар мэдээлэл өгөв. Хуралдааны төгсгөлд Үндэсний соёл, үнэт зүйл, гэр бүл, залуучуудын бодлогын зөвлөлийн ахлагчаар Д.Элбэрэлийг сонголоо. Байнгын ажиллагаатай Бодлогын ерөнхий зөвлөлүүд нь Ардчилсан намын бодлого боловсруулах тогтолцооны тулгуур бүтэц бөгөөд салбар бүрийн хүрээнд судалгаа, шинжилгээ хийж, бодлогын шийдэл, хувилбаруудыг боловсруулах үүрэгтэй юм.
-
3 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 54 мин
-
2026-06-19
-
2026-06-19