Чулуун овооны тойрог, “Нохойтой хөшөө”-нд байрлах 8 тойрог бүхий цэцгийн мандалд нэг наст цэцэг тарих ажил үргэлжилж байна
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 22 мин

Тус ажлыг ногоон байгууламжийн арчилгааг гүйцэтгэгч “Бат Өндөр Хайрхан” ХХК гүйцэтгэж буй бөгөөд нийт 25.000 орчим нэг наст цэцэг тарих юм.

Цэцгийн мандалд дараах төрлийн цэцэгсийг тарьж ургуулж байна. Үүнд:

Мандарваа, Хулгана сүүл, Энхэлгэнэ, Зөгийн үүр, Чимэглэлийн байцаа, Хун, Мөнгөлөг навч зэрэг ургамлууд багтжээ.

Тус цэцгийн мандалд нэг наст ургамлууд тарьснаар орчны ногоон байгууламж нэмэгдэж, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.