Геополитикийн хурцадмал байдлаас үүдэж манай улсын ард иргэдийн дунд бензин шатахууны хомсдол үүсэх вий гэсэн түгшүүр төрөөд байгаа.
Тэгвэл импортын нефтийн бүтээгдэхүүнийг улсын хилээр орж ирсэн даруйд нь “Улаанбаатар төмөр зам” ХНН шуурхай тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа гэв.
Энэ оны эхнээс 7 дугаар сарын сарын 21-ний өдрийг хүртэлх байдлаар ОХУ-аас АИ-92 бензин 7,777 вагон 463,773 тооныг, АИ-95 бензин 205 вагон 12,157 тонныг, дизелийн түлш 14,790 вагон 911,280 тонныг, онгоцны түлш 485 вагон 29,955 тонныг, газолин 78 вагон 4967 тонныг, БНХАУ-аас АИ-92 бензин 113 вагон 6,012 тонныг, дизелийн түлш 100 вагон 5,734 тонныг, онгоцны түлш 204 вагон 11,430 тонныг тус тус хүлээн авч шуурхай тээвэрлэжээ.
Дээрх хугацаанд тээвэрлэсэн импортын нефтийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад АИ-92 бензин 441 вагон 31,904 тонноор, АИ-95 бензин 106 вагон 6,518 тонноор илүү байгаа бол дизелийн түлш 349 вагон 25,032 тонноор, онгоцны түлш 133 вагон 7914 тонноор, газолин 305 вагон 18,582 тонноор дутуу байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Холбоотой мэдээ
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 03 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
2026-07-20
-
Өчигдөр 17 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 13 цаг 58 мин