Үндэсний их баяр наадмын босгон дээр “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолоор шагнуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.ЁНДОНД Засаг төрөөс хүндэтгэл үзүүлэ 1,2 тэрбумын өртөгтэй хоёр ширхэг LEXUS 600 авто машинаар шагнах гэж байгаа бололтой. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Төрийн худалдан авах ажиллагааны газар”-аас 2026 оны 07 сарын 21-ний өдөр 1 тэрбум 271 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий “ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАШИН” худалдан авах тендерийг зарлажээ.
Уг тендерийг захиалагч нь Төрийн худалдан авах ажиллагааны газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэжээ. Батлагдсан төсөв нь 1.2 тэрбум гаруй төгрөг бөгөөд энэ ондоо буюу ирэх 08 дугаар сарын 20 гэхэд дээрх тээврийн хэрэгслийг нийлүүлсэн байхаар тендерийн материалд тусгажээ.
“Эрдэнэс үйлдвэр” ТӨҮГ нь өөрийн компанийн үйл ажиллагаа болон бусад холбоотой тендер худалдан авалтыг AI-р буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар зарлаж, худалдан авалтаа зарладаг. Гэтэл энэ удаад Төрийн худалдан авах газраас уг тендерийг зарласан нь анхаарал татаж байна.
Шуурхай үйлчилгээ, хүн тээвэрт цоо шинэ LX-600 машин авч ашиглах нь ХЭТИЙДСЭН ТАНСАГЛАЛ. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Төсвийн тухай хуулиудтай зөрчилдөж байна.
Холбоотой мэдээ
-
4 цаг 11 мин
-
23 цаг 41 мин
-
Өчигдөр 13 цаг 51 мин
-
Өчигдөр 12 цаг 10 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 46 мин
-
Өчигдөр 10 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 28 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 03 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
2026-07-20
-
Уржигдар 11 цаг 12 мин