АШУҮИС-ийн Эмнэлзүйн ур чадварын төвд "Робот мэс заслын сургалтын төв" нээлтээ хийлээ. Уг төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа сургалтын төвийг өргөжүүлэн робот мэс заслын сургалтын төв байгуулж, дэлхийн анагаах ухааны боловсролын хөгжилтэй зэрэгцэн суралцах боломжийг бүрдүүлнэ гэж амлаж, энэ ажлыг эхлүүлж байсан биелэлээ олжээ.

Уг сургалтын төв нээгдсэнээр ирээдүйн мэс засалчдаа дэлхийн дэвшилтэт технологиор сургах сургалтын бааз бий болж байгаа аж. Эл төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, төслийг санхүүжүүлсэн Kerry Mining компанийн хамт олон, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, шуурхай хэрэгжүүлж, манлайлан ажилласан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль -ийн удирдлага, эрдэмтэн багш нарын оролцоо чухал байжээ.

Анагаахын оюутан, резидент, залуу мэс засалчид эх орондоо, багш профессорынхоо удирдлага дор робот мэс заслын технологийг сурч, дадлагажин, ур чадвараа хөгжүүлэх боломжтой бүрдсэн байна. Энэ нь сайн эмч бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх том алхам аж. Дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн эмчилгээний технологи болох "робот мэс засал" эмчилгээг манай улс саяхан нэвтрүүлсэн. Харин ирээдүйн мэргэжилтнүүдээ бэлтгэх суурь тавигдлаа гэдгийг албаныхан онцолсон юм. Робот мэс заслын төв ажиллаж эхлэснээр Монгол хүн дэлхийн анагаах ухааны ололт, эмчилгээний дэвшилтэт технологиос хоцрохгүй, өвдсөнөөсөө болж санхүүгийн дарамтад орохгүй байх боломж улам бүр бүрдэж байгаа нь хамгийн чухал гэв.

-
16 цаг 20 мин
-
22 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 13 цаг 48 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин
-
Уржигдар 13 цаг 38 мин
-
Уржигдар 13 цаг 34 мин
-
Уржигдар 09 цаг 01 мин
-
Уржигдар 08 цаг 47 мин
-
Уржигдар 08 цаг 43 мин
-
Уржигдар 08 цаг 24 мин
-
16 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 01 мин
-
Уржигдар 13 цаг 38 мин
-
Уржигдар 13 цаг 48 мин
-
Уржигдар 08 цаг 24 мин
-
Уржигдар 08 цаг 43 мин
-
Уржигдар 08 цаг 47 мин
-
22 цаг 30 мин
-
Уржигдар 13 цаг 34 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин