Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан гол буруутан нь А.АРИУНЗАЯА ГИШҮҮН гэж Боловсролын сайд Л.ЭНХ-АМГАЛАН зарлав
Батхуяг
Үйл явдал
/
12 мин

Төсвийн тодотголын үеэр Боловсролын салбарт хэрэгжүүлэх "гэр ойрхон сайн сургууль" хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг нэмэлтээр суулгасан. Ингэхдээ хувийн сургуулиудтай зөвшилцөж, төрийн сургуулийн ачааллыг бууруулах бодлого хэрэгжүүлэх юм. Энэ хөтөлбөрт нэр бүхий 4 хувийн сургууль багтсаны нэг нь Ерөнхий сайдын ээжийн нэр дээрх "Их Засаг Кинг" сургууль төсвийн 3,5 тэрбум төгрөгөөр сандал ширээ зэрэг тоног төхөөрөмжийг авч өгч тохижуулахаар тусгасан байв. Энэ нэр бүхий сургуулийн төсөв задарсан нь эрх баригч намын бүлгийг дотор нь хоёр хуваахад хүргэв. 

Асуудал хурцадсантай холбогдуулах Боловсролын сайн Л.Энх-Амгалан мэдээлэл хийж "Манай нам дотор ТҮГЖИЛМАА байна. Хэн түгжилмаа вэ гэхээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний зөвлөх Б.Батцэцэг, мөн түүний бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар. Ерөнхийдөө шууд хэлэхэд Оюун-Эрдэнийн бүлгийнхэн" гэсэн агуулгатай үг хэлэв. 

Ерөнхий сайдын ээжийн сургуулийн нэр холбогдоод буй 3,5 тэрбум төгрөгийн задаргаа  бүхий эксел файл нь албан ёсных биш. Түүнчлэн "Их засаг кинг" сургууль нь гэр ойрхон сайн сургууль" хөтөлбөрт хамрагдахгүй гэдгээ илэрхийлсэн гээд буй. Түүнчлэн төсвийн тодотголын дэлгэрэнгүйд ч тийм эксел файл байхгүй. Албан ёсны бус зүйлийг зориудаар гарган ирж сэвж, олон нийтэд буруу мэдээлэл өгсөн хэмээн боловсролын сайд А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг буруутгаав. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.