Монгол улсын төрийн албанд 230 гаруй мянган хүн ажилладаг. Тэд төрд тангараг өргөж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, улмаар намын шугамаар эсвэл ямар нэг эрх мэдэлтний нөлөө, дэмжлэгээр албан тушаал ахидаг. Нөлөөгүй, танилгүй нь насаараа ажиллаж байгаад “цүнх баригч”-ийн арми хөөгдөж ажлаасаа хууль бусаар халагддаг.
Түүнчлэг төрийн албанд анхан шатнаас нь ажиллаж байгаагүй этгээд шууд нэг дарга, сайдын дэмжлэгээр дээшээ гарч, энгийн, мэргэжлийн албан хаагчийг чөлөөлдөг. Тэгээд зогсохгүй ёс зүйгүй авирлаж, ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа хэрэглэж нэгнийхээ амь насыг хөнөөсөн тохиолдол ч гарсан. Энэ бүхнийг цэгцлэх, эв зүй, ёс горим, хууль журмыг мөрдүүлэх, төрийн албаны нэр хүндийг хамгаалах, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ гэгч байгууллага ажилладаг ч “сайд дарга нарын шахаа”-ны хүмүүсийг дийлдэггүй.
Тэд төсвийн мөнгийг зүй бусаар захиран зарцуулж, улмаар аймгуудаа хэсэн аялаж, гадаадад туршлага судлах нэрийдлээр ЗУГААЛЖ ЯВДАГ аж.
БАРИМТ: Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүд БНСУ-д туршлага судлах нэрийдлээр төсвийн 26 сая 917 мянган төгрөгөөр 2026 оны 05 дугаар сарын 12-16-ний өдрүүдэд ЗУГААЛСАН байна.
БАРИМТ: 2026 оны 05 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсын Астана хотод хүний нөөцийн цахим системтэй танилцах, туршлага судлах нэрийдлээр Төрийн албаны зөвлөлийн таван хүн 39 сая 67 мянган төгрөгөөр дөрвөн хоног аялажээ.
БАРИМТ: Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнгийн 2026 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 129-р тушаалаар “Манлайлагч” төрийн албан хаагч шалгаруулах үйл ажиллагаанд зориулсан ГАРЫН АВЛАГЫГ 17 сая төгрөгөөр хэвлүүлсэн байна.
Холбоотой мэдээ
-
17 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 17 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 05 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 39 мин