НИТХ-ын төлөөлөгч Л.ХОСБАЯРЫН гэр болон ажлын байранд НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 11 мин

Нийслэлийн Засаг даргы орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярын ажил болон гэрт АТГ-аас нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Л.Хосбаярыг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Тэрээр Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллахаас гадна мега төслүүдийн санхүүжилтийн бүтцийг боловсруулдаг “Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. "Туулын хурдны зам" – Тендер сонгон шалгаруулалт хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрч, нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татжээ.

“Сэлбэ хорин минутын хот” – Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор (Багц 4.2)-ын тендерт шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нарыг мөн яллагдагчаар татан шалгаж байна.

Шалгалтын ажиллагаагаар хууль зөрчсөн нь тогтоогдвол нийтийн албанд ажиллах эрхийг 2–5 жил хүртэл хасах, эсхүл 1–5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.