Хотын дарга асан Х.Нямбаатар ээлжит “хэрүүлээ” сошиал хуудастаа нийтлэжээ. Түүний Монгол, Англи хольсон, утга муутайхан бичвэрээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Болдын Жавхланг Гашуун сухайтын нүүрс тээврээс терминал эзэмшдэг хэмээжээ. Энэ талаарх мэдээллийг тэрбээр Засгийн газрын гишүүн Хууль зүйн сайд байхдаа олж мэдсэн ч өчигдрийг хүртэл таг дуугүй, бүлх залгисан шин чимээгүй явж.
Эцсийн мөчид өөрт ашигтай үед ийнхүү олж авсан мэдээллээ олон нийтэд цацаж, түүгээрээ дамжуулан барьцаалж, барьцаа ахиулж байгаа нь энэ бололтой. Учир нь өнгөрөгч баасан гарагт Хотын дарга асан Х.Нямбаатарыг албан тушаалын хэргээр хуулийн байгууллагаас шалгаж эхлэсэн хэмээх мэдээлэл цацагдсан нь.
Иргэн Х.Нямбаатар дэрх мэдээллийг саармагжуулах, мартагнуулах, анхаарлыг өөр зүйлд чиглүүлэх зорилгоор ийнхүү бусад улстөрчдийн нэрийг хавчуулсан тайлбар “хэрүүл”-ийн постыг оруулсан нь улстөрийн хүрээнийхэнд хүнд цохилт болоод байна.
Холбоотой мэдээ
-
2026-09-21