2027 оны төсөв өмнөх жилийнхээс 32,2 хувиар өссөн нь ИНФЛЯЦЫГ НЭМЭХ ЭРСДЭЛТЭЙ гэж аудитын байгууллага дүгнэжээ
Батхуяг
Үйл явдал
/
39 мин

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд (2026.09.26) Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцууллаа.

Аудитын дүгнэлтээр төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа боловч дараах асуудал, эрсдэлүүдэд анхаарах шаардлагатайг онцоллоо.

Төсвийн орлого уул уурхайн салбар, төрийн өмчит компаниудын ногдол ашгаас өндөр хамааралтай байгаа нь гадаад зах зээлийн хэлбэлзэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Төсвийн зарлага өмнөх оноос 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Үндэслэл, тооцоо судалгаагаар бүрэн нотлогдоогүй, хууль тогтоомж болон үр дүнгийн үзүүлэлттэй нийцээгүй нийт 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж дүгнэжээ.

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал, үр ашгийн тооцооллыг бодитой хийж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөлд үндэслэн эрэмбэлэх шаардлагатай байна.

Мөн үр дүнд суурилсан төсвийн бодлогыг хэрэгжүүлж байгаа хэдий ч өмнөх жилийн гүйцэтгэлд тулгуурлан төсвийг өсөн нэмэгдэх байдлаар төлөвлөдөг уламжлалт арга барил хэвээр байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.