Нийслэлийн МАН-ын даргын сунгаа удахгүй болно. Үүнтэй холбоотойгоор НМАН-ын даргад горилогч, УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ руу одоогийн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар өөрийн албан ёсны мошиал хаягаараа "дисс" хийжээ. Тэрбээр Хассуурий Ганхуяг мэтийг их улстөр рүү анх хөтлөж оруулсан хүнь бий. Гэтэл одоо тэр "MCS"-ийнх болжээ гэх утгатай зүйл бичсэн. Үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараар тайлбарыг хийжээ.
Тэрбээр НАМАЙГ “MCS-ИЙН ХҮН”, “MCS-ИЙН ЗАХИАЛГААР АЖИЛЛАДАГ” ГЭЖ МЭДЭГДЭЖ БАЙГАА БОЛ ҮҮНИЙГЭЭ БАРИМТААР НОТЛОХЫГ ХҮСЬЕ.
23 жилийн өмнөөс хувийн хэвшилд ажиллаж, бизнес эрхэлж, олон мянган ажлын байр бий болгож, тэр хэмжээгээр улсад татвар төлж ирсэн ч өнөөдөр утгагүй улстөрийн маргаан дотор хэн нэгний хөлсний хүн гэж нэрлэгдэв. Олон жилийн хөдөлмөрөөр төлсөн татварыг дарга анги хулгайлдагт би эгдүүцдэг. Миний болоод надтай хамаарал бүхий компанид өгсөн тендер, төрийн шийдвэр, сонгон шалгаруулалт байвал баримттай нь ярихыг хүсье. Талцал, хуваагдалд гацсан УИХ-ыг тараах санаачилга гаргаж ард түмнээсээ асууя гэж хэлсэндээ би буруудав уу?
Улсын төсвөө хэлэлцэх хуралдаанд ирц нь бүрдэхгүй хэд хоног хойшилдог хэр нь улстөрийн томилгоо хэн нэг талын эрх ашигт нийцэх юм болохоор чуулган хуралддаг болсон. Ажлаа хийж чадахгүй УИХ нийгэмд бухимдал нэмсээр байвал асуудлыг зөвхөн улс төрийн хүрээнд үлдээх бус, ард түмний оролцоотой шийдье гэдэг нь ардчилсан нийгэмд байх ёстой зарчим.
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж бид эртнээс хэлж ирсэн. Энэ зарчмаар өнөөдөр улс төрд өөрийн итгэл үнэмшил, үзэл бодол, хариуцлагаараа явж байна. Би хэний ч хөтөлсөн замаар биш, өөрийн сонгосон замаар явж, Хэн нэгний сүүдрийг түшилгүй эгэл амьдралаас энд хүрлээ.
Хоёр жилийн хугацаанд гурван Засгийн газрын нүүр үзэж байгаа Монгол Улс өнөөдөр шатахууны хомсдол, оочер дугаар, үнийн өсөлт, татварын ачаалал, цахилгааны тасалдал, замын түгжрэл, утаа, авлига, улс төрийн хэрүүл талцал гээд түмэн асуудлын дунд байна.
Иргэдийн өдөр тутмын амьдралд шийдлээ хүлээсэн асуудал мундахгүй байхад төрийн эрх барьж байгаа хүмүүс нь хэн нь хэнийгээ буруутгах вэ, хэн нь хэнтэйгээ талцах вэ гэдэг улс төрөөр, улсаа хорлож байна. Тиймээс талцаж хуваагдахаа хойш тавиад, ажлаа хийцгээе" гэжээ.
-
2026-09-21