“САЙН ДУРЫН БҮЛЭГ”-ийг сургах, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

Сургалтад Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн 32 сайн дурын идэвхтэн хамрагдаж байгаа юм.

Сайн дурын идэвхтнүүд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах, анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварт суралцаж, сургагч багшаар бэлтгэгдэх юм.

Дашрамд дурдахад, Хамтын ажиллагааны хүрээнд 2019-2023 онд 21 аймгийн 104 суманд 359 сургагч багш бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар иргэд, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах мэдлэг олгоод байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.72.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.