Боловсролын сайд Л.Энх-Амгалан нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд ажиллаж, бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангид хэрэгжиж буй шинэчилсэн сургалтын хөтөлбөр нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн, тоглонгоо суралцах арга зүйд тулгуурлаж байгаагаараа онцлог юм. Сурагчдыг сургуулийн орчинд дасан зохицуулах зорилготой нэг сарын хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөснөөр өнөөдрөөс нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгаа судалж эхэлж байна.
Мөн шинэчлэгдсэн сурах бичгүүдийг сургуулиудад хүргэж эхэлсэн бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн агуулга, бүтэц, дизайныг нь боловсронгуй болгожээ. Үүний үр дүнд сурах бичгийн хэмжээ, жин буурч, сурагчдын цүнхний ачааллыг багасгах нөхцөл бүрдээд байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан шинэчилсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний ашиглалттай танилцаж, хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн STEAM боловсролын арга зүйн хэрэгжилтийн талаар багш нартай санал солилцлоо. Мөн орчин үеийн боловсролын чиг хандлагад нийцсэн энэхүү арга зүй нь сурагчдын мэдлэгийг бодит хэрэглээтэй холбон хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд хүүхэд төвтэй сургалтын орчныг бүрдүүлэх, сурагчдын ачааллыг бууруулах, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, ирээдүйн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Холбоотой мэдээ
-
8 цаг 7 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 18 цаг 09 мин
-
Өчигдөр 18 цаг 03 мин
-
Өчигдөр 13 цаг 59 мин
-
Өчигдөр 13 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 44 мин
-
Өчигдөр 13 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 31 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин