Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй STREAM+ төслийн дэмжлэгээр Сэлэнгэ аймгийн “Зүүнхараа” политехник коллежид шинээр хэрэгжүүлж буй “Мал зүйн техникч” мэргэжлийн хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир оролцлоо.
Тус хөтөлбөрийг орчин үеийн сургалтын орчинд хосмог хэлбэрээр хэрэгжүүлснээр суралцагчид онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн дадлагатай хослуулан эзэмшиж, хөдөө аж ахуйн салбарт ажиллахад шаардлагатай практик ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хөдөө аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болохыг онцолж, залуу, ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, салбарт тогтвортой ажиллуулахад хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн сургалт чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Өнгөрсөн онд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг төгссөн 20,576 суралцагчийн 1,540 нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн чиглэлээр төгссөн байна. Мөн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хосмог сургалтыг өргөжүүлэхэд STREAM+ төсөл хувь нэмэр оруулж буйг онцлов.
Мэргэжлийн боловсрол, сургалтыг тууштай дэмжиж ирсэн Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар болон хөгжлийн түншүүдэд талархал илэрхийлж, шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй коллежийн хамт олон болон төслийн багт баяр хүргэлээ.
“Мал зүйн техникч” мэргэжлийн хөтөлбөр нь хөдөө аж ахуйн салбарын хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, суралцагчдын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
-
6 цаг 11 мин
-
Өчигдөр 16 цаг 24 мин
-
Өчигдөр 16 цаг 19 мин
-
Өчигдөр 16 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 41 мин
-
Өчигдөр 08 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 09 мин
-
Уржигдар 18 цаг 03 мин
-
Уржигдар 10 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 10 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин