МАН-ын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

Зөвлөгөөний талаар МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар “МАН-аас нэр дэвшүүлж буй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа улс орон, ард түмний өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байдаг. Өнгөрсөн хугацаанд дэвшүүлсэн хөтөлбөр, арга хэмжээгээ амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч чадаж байгаа. Тухайлбал, 2023 онд Монгол Улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй гарсан.

Эдийн засаг ийм өсөлттэй байгаа энэ цаг үед болох гэж буй УИХ-ын сонгуульд улс төрийн намууд ялангуяа улс төрийн ууган хүчин МАН хариуцлагатай оролцох ёстой.

Энэ утгаараа удирдах ажилтныхаа зөвлөгөөнийг  зохион байгуулж, санал бодлоо хуваалцаж байна” хэмээн ярилаа.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд болон бусад хуульд нийцүүлэх үүрэг даалгавар өгч буцаасан. Хуулийн дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө үүрэг даалгаврын дагуу өөрчилж, энэ  сарын 17-ны дотор  Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Ийм хариуцлагатай цаг үед МАН улсын хэмжээн дэх 3200 орчим анхан болон дунд шатны байгууллагынхаа удирдах албан тушаалтнуудтай  зөвлөлдөж буйгаараа онцлог болж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийг бодлого “Алсын хараа-2050” баримт бичгийг 2020 онд батлан хэрэгжүүлж буй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.79.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.