Хөвсгөл аймгийн удирдлагууд ХУУЛЬ ЗӨРЧИЖ “УГТАЖ ҮДЭХ ХААЛГА” тохижуулж байна!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-05-16

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний хэрэгжүүлэгч агентлагаас 2024 оны 05 дугаар сарын 02-ний өдөр Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, 270 сая 288 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй “УГТАЖ ҮДЭХ ХААЛГАНЫ ТОХИЖИЛТ” хийх тендер зарлажээ.

Энэ нь 13.3.Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно:

13.3.1.хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барьж байгуулахыг хориглосон.  Гэтэл Хөвсгөл аймгийн удирдлагууд орон нутгийн хөгжлийн сангийн 270 сая төгрөгөөр Мөрөн сумын “УГТАХ ҮДЭХ ХААЛГА” тохижуулахаар заасан байна. Уг төсвөөс 2024 онд 100 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар заасан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.192.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.