Онцгой байдлын байгууллага нэгдсэний 21 жилийн ойн босгон дээр 119-р анги ШИНЭ БАРИЛГАТАЙ БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
Өчигдөр 19 цаг 15 мин

Орчин цагийн Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 21 жилийн ойн босгон дээр Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх "Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119" дүгээр ангийн шинэ барилга ашиглалтад орсон түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна.

🔸Монгол Улс дах АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн Армийн Хуурай замын цэргийн командлал, Альяск дахь Армийн Инженерийн корпусын дэмжлэгээр АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан тус төвийн барилгын шавыг өнгөрсөн онд тавьж байсан бол жил хүрэхгүй хугацаанд ийнхүү ашиглалтад орууллаа.

🔸Тус барилга нь АНУ-ын 2.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд 3 давхар төмөр бетонон хийцтэй, блокон дүүргэлттэй, зоорийн давхаргүй, хавтгай дээвэртэй, газар хөдлөлийн 9 баллд тэсвэртэй. Барилгын 1 дүгээр давхарт 50 хүний суудалтай сургалт, хурлын танхим, ширээ сандал, бусад тоног төхөөрөмжийн хамт, 2 дугаар давхарт албан тасалгааны 6 өрөө, видео хурлын өрөө тавилга, тоног төхөөрөмжийн хамт, 3 дугаар давхарт Шуурхай удирдлагын төвийн танхим, серверийн өрөө, эфирийн өрөө, фитнесийн өрөө, амралтын өрөө зэрэг бусад тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.

🔸Төвийн шинэ барилга ашиглалтад орсноор 21 аймаг, нийслэл дэх Онцгой байдлын байгууллагын бүх салбар нэгжүүдтэй өдөр тутам холбогдож орон зайн болон статистик мэдээлэлд суурилсан хиймэл дагуул нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн мэдээ мэдээллийг ашиглан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хянах, эрсдэлийг бууруулах боломжтой боллоо.

🔸Түүнчлэн томоохон хэмжээний гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн үед УОК, Шуурхай штабын удирдлага шилжин байршиж үйл ажиллагаа явуулах, үндэсний хэмжээнд гамшгийн үеийн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Мөн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалтыг бүх түвшинд хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлыг хангах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, бүсчилсэн удирдлагаар дамжуулан гамшгийн зарлан мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх томоохон нөхцөл бүрдлээ.

🔸Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны илэрхийлэл болсон тус төв нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд бодит ахиц дэвшил болох төдийгүй цаашлаад Монголын ард түмний аюулгүй, амар тайван амьдрал, улс орны тогтвортой хөгжил, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би итгэл дүүрэн байна.

🔸Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарыг бэхжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд үр дүнтэй хувь нэмэр оруулж байгаа Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар, тэр дундаа Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн алба, Батлан хамгаалах, хамтын ажиллагааны хэлтэст талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алтанцэцэг (66.181.187.79) 2025-06-13 04:24:56
Маш чухал салбараа барьж авч байгаад баяр хүргэе!