Амрыг ирсэн биш гай боллоо гэгчээр тогны үнэ нэмсэн биш аргай гэж өөрийгөө авч явсан ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР улам дордож, элэгээрээ хэвтэв. Ёстой нөгөө нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлоно гэдэг шиг уналттай салбараа өөд нь татах гэж байгаад гурван ч удаа ЦАХИЛГААН СТАНЦУУДАА ДЭЛБЭЛЧИХЭВ.
Бас болоогүй ээ, сайд дарга нар, салбарын томчуудынх нь УУЖ ИДЭХ, ХУВЬДАА ЗАРЦУУЛАХ МӨНГӨ, татаас татвар гэж дийлддэггүй бололтой. Сонирхуулбал, хүний амь нас эрсэдэж, осол гарсан Дулааны гуравдугаар цахилгаан станцын Захирлыг сольж Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Гэвч асуудал дээрдсэнгүй. Харин ч тус компанийн мөнгө гадгашаа урссаар л байна.
Төр засаг татвар, шимтгэл гэж авна, түүний хажуугаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга гишүүд бас 60-70 саяар нь бас цувчуулж авчээ. Тодруулбал, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас Эрчим хүчний зохицуулах хорооны нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 406001174 тоот данс руу “ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС” гэх утгаар 2025 оны 05, 06, 08, 09, 10, 11 дүгээр саруудад тус бүр 68 сая 273 мянга 33 төгрөг буюу нийт 409 сая 639 мянга 998 төгрөгийг гаргуулан авчээ.
Энэ мөнгөөр Эрчим хүчний зохицуулах хороо чухам юу хийв, хааш нь зарцуулав, улсын төсөвт төлвөрүүлсэн үү гээд олон асуултын хариулт хэвээр үлдэх нь...!!
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 19 цаг 48 мин
-
Өчигдөр 17 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Өчигдөр 17 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Өчигдөр 19 цаг 48 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин