Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болж, Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг шинээр томиллоо. Эдийн засаг, хөгжлийн салбарт бүтцийн шинэчлэл хийх хүрээнд Содномдаржаагийн Даваасүрэнг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилж, үүрэгт ажлаа хүлээж авлаа.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр дэд сайд С.Даваасүрэнг яамны удирдлагын багийнханд танилцуулж, салбарын бодлого, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд нь амжилт хүслээ.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
Монгол Улсын Их сургуульд бакалавр, магистр, Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд магистр, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын (PhD) зэрэг тус тус хамгаалсан.
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багш, ахлах багш, профессор, тэнхимийн эрхлэгч, 2001-2003 онд Монгол Улсын Засгийн газрын Дэлхийн банкны санхүүжилттэй “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Монголбанкны Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-д Дахин хөрөнгө оруулалтын корпорацад шинжээч, 2013-2016 онд МАН-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2021-2025 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ахлах шинжээчээр тус тус ажилласан туршлагатай.
2025 оны 12 дугаар сард Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилогдон ажиллаж байна.
-
Өчигдөр 19 цаг 48 мин
-
Өчигдөр 17 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Өчигдөр 17 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Өчигдөр 19 цаг 48 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин