Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 41 мин

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран "Чип" төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд НЗД-ын орлогч А.Амартүвшин, НҮБ-ын суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан нар дулаалгын үр дүн, хагас коксон түлш нэвтрүүлснээр айл өрхийн хэрэглээ, галлагаа, агаарын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдтэй санал солилцов.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан “2021 онд Монгол Улсад ирсэн. Ирээд хамгийн хэцүү санагдсан асуудал бол агаарын бохирдол байсан. Ялангуяа агаарын бохирдлын уршиг хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Иймээс бид асуудлыг суурь үндсээр нь шийдвэрлэхэд нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллаж байгаа бөгөөд ЧИП төсөл нь энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг юм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад утаа тодорхой хэмжээгээр буурсан нь мэдрэгдэж байна. Би өмнө нь хөдөө явж байхдаа монгол гэрт хонож үзэхэд шөнө их даарч, 2–3 удаа босож галласан. Харин ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлдээ явахдаа дулаахан гэрт сэрж байгаад маш их баяртай байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн иргэн “Манайх нүүдэлчин зуух ашиглаж байна. ЧИП төслийн хүрээнд аравдугаар сард гэрийн дулаалгыг хийж өгсөн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ өвөл гэр маш дулаахан байна. Нүүдэлчин зуух дулаанаа сайн барьдаг бөгөөд өглөө 09:00 цагт галлаад орой 18:00 цаг хүртэл дунджаар 10–12 цаг дулаанаа хадгалж байна. Гал багасах үед цогон дээр бага багаар түлш нэмж хийдэг. Өмнө нь долоо хоногт долоон шуудай түлш хэрэглэдэг байсан бол одоо таван шуудай түлш түлж байна. Нүүрсний утаа, тортгоос болж хүүхдүүдийн хоолой аргаж, ханиад томуу амархан тусдаг байсан. Харин хагас коксон түлш утаа, тортог багатай нь зүгээр юм” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.