Ү.ОЮУНЗУЛ: ААВ, ЭЭЖ хоёр маань БУСДАД ТУСТАЙ БАЙХ чанарыг өвлүүлсэн нь МИНИЙ ҮНЭ ЦЭНЭ

Миний хувьд 2021 он шинэлэг зүйлээр баялаг ийм жил байлаа. Учир юу вэ гэвэл аливаа ажлын ард гүйцэтгэл хийгээд явдаг байсан бол энэ оноос манлайлж урд нь гарч шийдвэр гаргаад явах ийм хариуцлагыг хүлээж авсан жил болж байгаа юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд өмнө нь би 2016-2018 онд дэд даргаар ажиллаж байсан.

2021 онд даргаар нь ирээд байгууллага дээрээ тодорхой хэмжээний ажлын чиглэлүүдийг хийж ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажлыг үлдээгээд чанартайгаар нэмэгдүүлэх ийм том зорилго тавьсан. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр жилдээ дунджаар нэг сая таван зуун мянган орчим хүн ирж үйлчлүүлж, амарч зугаалдаг байгаа. Үүнээс 300 гаруй тонн хог хаягдал гардаг. Үүний 80 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг. Үүнийг бид ялгаж, ангилж холбогдох гэзэрт нь тушааж чадсанаар байгальдаа ээлтэй өөрсдийнхөө нэрэнд тохирсон зөв дадлыг бүтээж байна гэсэн үг.

 

 

 

">"ТҮҮЧЭЭ ЗАЛУУС" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.169.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.