СЕХ: БИЕ ДААН НЭР ДЭВШИХ 8 хүний материалыг буцаажээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлж байсан.
Тус байгууллагаас өнөөдөр/2024.05.08/ мэдээлснээр найман иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул буцааж, алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг зөвлөжээ. Эдгээр иргэн мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлаж, тавдугаар сарын 14-ний дотор аудитын байгууллагад дахин өгөх юм байна.
Харин Үндэсний Аудитын Газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг тавдугаар сарын 24-нд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх товтой. Сонгуулийн Ерөнхий Хороо бие даан нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгосноор нэрсийг нийтэд мэдээлнэ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2 цаг 11 мин
-
2026-03-20
-
2026-03-18
-
2026-03-19