Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
Д.Оюунболд
Үйл явдал
/
1 цаг 51 мин

Туулын хурдны замын төслийг анх 2013 онд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж байжээ. Үүнээс хойш 2020.05.13-ны өдрийн “Алсын хараа-2050” бодлого, 2021.12.30-ны өдрийн УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол зэрэгт Туулын хурдны замыг барих талаар тусгасан байдаг. Улмаар Туулын хурдны замын зураг төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-нд шинэчлэх захирамж гарч, зураг төслийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн. 2025 онд нарийвчилсан төлөвлөгөө зургийг дахин шинэчлэн батлуулжээ. Үүнээс өмнө 2014-2016 онд Туулын хурдны замын анхны зураг төслийг боловсруулан магадлалаар батлуулжээ.

Тухайлбал,

 

  1. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого  Алсын хараа – 2050 “Дагуул хот, тосгоныг холбосон хурдны замтай болно” (II үе шат (2031 – 2040) 9.3.5-д заалтын  зорилт  /2020.05.13/
  2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020 – 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.1. Улаанбаатар хотын авто замын үндсэн сүлжээг хөгжүүлнэ,  6.3.3. Гудамж замын уулзварыг сайжруулж, олон түвшний уулзваруудыг барина. / 2020.12.04/
  3. УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол  4.1.5 Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий "Шинэ тойрог зам"-ыг барьж байгуулах тухай  /2021.12.30/ тогтоолд үндэслэн Туулын хурдны замыг барьж байгаа аж.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.