Аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа дэд Консул Жан Иши-г хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар, Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, Монгол улс, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хуульд нийцүүлэх, Говийн бүс буюу тойргийн аймгуудын хамтын ажиллагааны өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Монголд зочлох жил”-тэй холбоотой ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлэх,
БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрш зэргэлдээ аймгаас гадна өндөр хөгжилтэй хотуудад туршлага судлуулах, хамтын ажиллагааг эхлүүлэхэд дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийллээ. Ерөнхий Консулын газраас ирэх 8-9 дүгээр сард тойргийн аймгуудын төрийн албан хаагчдын төлөөллийг оролцуулсан БНХАУ-ын өндөр хөгжил бүхий томоохон хотуудад сургалт, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулахаар болсныг уулзалтын үеэр онцоллоо

Холбоотой мэдээ
-
5 цаг 9 мин
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 45 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
2026-01-31