Н.БАГАБАНДИ: С.ЗОРИГИЙГ ерөнхий сайдад дэмжинэ гэдгээ би Тамгын газрын даргадаа хэлж байсан
Үйл явдал
/
2024-05-20

Хуулийн дагуу 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулахаар бага хурал, үндэсний бодлогын хуралдаанаа зарлаад байна. Тусгаар тогтнолын ордонд эрх баригч МАН бага хурлаа хуралдуулахаар гишүүдээ цуглуулаад байна. Уг хуралдаанд оролцохоор Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди ирэхдээ хэвлэлийнхэнд бүчүүлж, зарим асуултад тодорхой хариулт өглөө. Тэрбээр "Сонгууль их аятайхан болох нь. Мөнгө тараадаг арилах нь гэж үзэж байна. Аливаа улстөрийн нам ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл дунд тогтдог" гэв. Харин тэрбээр "Ерөнхий сайдад С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдгээ тухайн үеийн Тамгын газрын даргадаа хэлж байсан. С.Зоригийн хэрэг илрэх ёстой. Илрээсэй ч гэж боддог" гэж цаг үеийн асуултад хариуллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.150.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.