У.ОТГОНБАЯР: Би өөрөө нэр дэвшиж байгаа. ЕРӨНХИЙЛӨГЧ нөлөөлөөгүй
Үйл явдал
/
2024-05-20

МАН-ын Бага хурал тун удахгүй эхлэх гэж байгаа бөгөөд гишүүд хуралдаа ирсээр байна. Бид энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяраас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр, "Би итгэл дүүрэн нэр дэвших хүсэлтээ гаргасан. Миний ах У.Хүрэлсүх надад нөлөөлөөгүй. Би зүүн бүсэд их зүйл хийсэн. Жавхлант бөхийн дэвжээний тэргүүн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга гээд олон нийтийн ажил хийсэн. Аав маань Сүхбаатар аймгийн хүн. Намайг УИХ-д нэр дэвшихэд Ерөнхийлөгч нөлөөлөөгүй. Аль эрт намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн хүн. Би өөрөө зориглож улстөрд орсон" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.4.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.