АН-аас УИХ-ын сонгууль 2024 оролцохгүй хэмээж нэрээ татах хүсэлтээ өгсөн дэвшигч нартай танилц
Үйл явдал
/
2024-05-22

 

АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр өөрийг нь нэр дэвшүүлээгүйд ихээхэн шүүмжлэлтэй хандаж дэнчингийн мөнгөө буцаан авахыг шаардаж мөн намаасаа гарч буйгаа илэрхийлж олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл өчигдөр оройноос эхлэн тус намын жагсаалтаас нэр дэвших эрхээ олж авсан залуус ар араасаа нэрээ татаж авч байгаагаа мэдэгдлээ гаргаж АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлсэн байна.

Тухайлбал, намын жагсаалтын 33-д бичигдсэн АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж нэрээ татах хүсэлтээ хүргүүлжээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг Улс төрийн зөвлөл болон ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцээгүй, санал хураагаагүй. Тиймээс хууль бусаар тодруулсан нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ хасаж өгөхийг хүссэн байна. 

Мөн жагсаалтын 38-д эрэмблэгдсэн ҮБХ-ын гишүүн Л.Отгонцэцэг мөн л нэр дэвшихээс татгалзлаа. Тэрбээр өөртэй нь зөвшилцөхгүйгээр жагсаалтад оруулснаас гадна 38-д бичигдэх ёсгүй байсныг дурдаж, нэрээ татаж буй аж. 

Хамгийн их саналыг авч болов уу гэж байсан горилогч АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд мөн л нэрээ татав. Түүний нэр жагсаалтын 23 дугаарт бичигдсэн бөгөөд өөртэй нь зөвшилцөхгүйгээр бичсэнийг эсэргүүцэж, ийнхүү нэрээ татах хүсэлтээ Л.Гантөмөрт өгчээ.

Олон нийтийн зүгээс нэлээдгүй дэмжигдэж байсан АН-ын дэд дарга Ц.Жадамбаа мөн нэр дэвшихгүй гэдгээ илэрхийллээ. Түүний нэр УИХ-ын Сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт дэвшихээр бичигдээд байсан ч өргөдлөө татлаа.

Ийн Л.Гантөмөрийн фракц гэгддэг залуус нэрээ татаж УИХ-ын сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Албан бус эх сурвалжийн хэлснээр бол тус намын залуус нэр дэвшүүлэх үйл явцыг шударга бус явагдсан гэж үзэж буйтай холбоотой гэв. 

УИХ-д суудалтай намууд буюу МАН, АН, ХҮН-ы дарга нар зөвшилцөж, лидерүүд жагсаалтад нуугдах бус тойрогт нэр дэвшиж, манлайлал үзүүлэхээ мэдэгдсэн ч Л.Гантөмөр, Т.Доржханд нар хэлснээсээ буцаж, намын жагсаалтынхаа тэргүүнд өөрсдийнхөө нэрийг биччихлээ. Энэ талаар ХҮН-ынхан дуугүй байж болох ч АН-ынхан амаа хамхиулахгүй. Залуус жагсаалтыг төдийгүй нэр дэвшүүлэх ажиллагааг бүхэлдээ хууль бус болсон талаар дуугарч эсэргүүцэж буй нь энэ бололтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.122.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.