Д.АМАРТҮВШИН: Угжны хурга биш тойрогт нэр дэвшье гэсэн ч БҮТСЭНГҮЙ. Баярлалаа
Үйл явдал
/
2024-05-22

Либерти намыг улсын дээд шүүх бүртгээгүй тул УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам /АН/-тай хамтарч оролцохоор болсон. Ингэхдээ Либерти намын дарга Д.Амартүвшинг Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшүүлж, мөн тус намын хоёр гишүүнийг АН-ын жагсаалтад багтаах тохиролцоо хийсэн байжээ. Гэвч хэлсэндээ хүрээгүй тул нэрээ татаж байгаагаа өнөөдөр /2024.05.23/ мэдээллээ.

Либертари намын дарга Д.АМАРТҮВШИН:

-Тойрог дээр хүмүүстэйгээ уулзаад яагаад чөлөөт зах зээл байх ёстой вэ, яагаад татвар ийм өндөр байна вэ, яагаад бид данхар төртэй байна вэ, энэ нь эргээд бидний эдийн засгийг, амьдралыг боомилж байна шүү гэдгийг нүүр нүүрээ хараад ярилцах нь чухал байлаа. Сүхбаатар дүүрэгт жижиг дунд үйлдвэрийн зээл авсан, цүнх барьдаг, эрх чөлөөнд халтай хүмүүс нэр дэвшиж байгаа тул байх ёстой газар нь тавьж, хүчийг үзье гэж бодож байсан Гэтэл Даваа гаригийн шийдвэрээр боломжгүй боллоо. Бид листэнд орох сонирхолгүй байна. "Угжны хурга" биш, тойрог дээр очоод нөгөө хүмүүстэй өрсөлдье гэсэн ч болсонгүй. Бид листнээс нэрээ татаж байна. Ямартай ч боломж олгосон хүмүүст баярлалаа. Монголд үзэл санааны манлайлал хийх маш том орон зай байгааг ойлголоо. Үзэл санаа, чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөө ярьдаг тэр орон зай атаршсан байна. Энэ талбар руу явж, манлайлж, улс төр хийх чин хүсэл эрмэлзэлтэй болсон. Маш олон зүйлийг ойлгож авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.