АРД ТҮМНИЙ ХАЛААСНААС ГИШҮҮДИЙН АМ РУУ ОРСОН 15 ТЭРБУМААР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ ?
Д.Оюунболд
Нийтлэл
/
17 цаг 9 мин

Сүүлийн үед олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй асуудлуудын нэг бол тойргоос сонгогдсон гишүүдэд тараах 15 ТЭРБУМЫН асуудал юм. Үүнийг төсвийн зарцуулалтын бодлого уу үгүй юу гэдэг асуулт хүн бүхний амнаас гарч байна.

УИХ-ын гишүүд хууль тогтоох биш, мөнгө захирах үүрэгтэй болчихов уу ?

УИХ-ын гишүүн гэдэг хууль тогтоогч. Иргэндээ ээлтэй хуулийг санаачилж, бодлогын чиг баримжааг тодорхойлох үүрэгтэй болохоос, сонгогдсон тойрогтоо “мөнгө хуваарилагч” биш.

Монгол улсын төсөв бол Монгол хүн бүрийн хамтын өмч. Гэтэл зарим гишүүд тойрогтоо зам барина, цэцэрлэг барина гэж тайлбарладаг ч бодит байдалтай нүүр тулвал танилын хүрээндээ тендер өгч, төсвийн мөнгийг юу хийсэн нь тодорхойгүй үр ашиггүй зарцуулдаг нь нууц биш.

Хариуцлагын тогтолцоогүй зарцуулалт !

15 тэрбум төгрөгийн үр дүнг шалгах, хяналт тавих тогтолцоо өнөөдөр үнэндээ сул байгаа гэдэг нь маргаангүй. Анхлан энэхүү мөнгө тараалтыг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа мөн түүнтэй санал нийлсэн цөөхөн хэдэн УИХ-ын гишүүд бий. М.Нарантуяа, Ч.Лодойсамбуу, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн гэх мэт цөөхөн хэдэн хүн энэ шийдвэрийг эсэргүүцэж төсвийн зарцулалтад хяналт тавихыг шаардаж байгаа ч үлдсэн олонх нь чимээгүй өнгөрч “энэ мөнгийг яажшуухан авах вэ” гэсэн аятай  чихэн дүлий, нүдэн балай хүлээлттэй байгааг анзаар ч болохоор байна.

Эдийн засгийн хүндрэл, инфляц өндөртэй энэ цаг үед улсын төсвийн хөрөнгийг энэ мэтээр хувааж тараах нь бодлогын бус, хариуцлагагүй алхам гэдэгтэй хүн бүр санал нийцэх биз. Угтаа бол УИХ-ын гишүүд хууль тогтоох ажлаа хийж, төсвийн мөнгийг хүртэж биш түүний үр өгөөжийг хянаж ажиллах ёстой. Ард иргэд ч энэ асуудалд хүлцэнгүй хандах бус асуудалд хяналт, шаардлага тавих үе хэдийнээ иржээ.

78 гишүүнд хуваарилагдах 1,2 их наяд гэдэг бага мөнгө биш !

Тойргийн 78 гишүүдэд тус бүрт 15 тэрбум төгрөгийн хуваарилбал нийтдээ 1.2 их наяд төгрөг болж байна. Энэ нь улсын төсвийн томоохон хэсгийг цөөн хэдэн улс төрчдийн мэдэлд шилжүүлж байгаатай агаар нэг бөгөөд ийм их хэмжээний мөнгийг хаашаа яаж зарцуулах нь хэн нэг гишүүний үзэмжээр шийдэгдэнэ гэж бодохоор хэний ч анхаарал татах асуудал юм.

Манай улсад шийдлээ хүлээж буй олон амин чухал асуудлууд бий. Нийслэлийн утаа, агаарын бохирдол, орон нутгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хомсдол, усны хангамжийн асуудал, боловсролын чанарын ялгаа гээд нэрлээд байвал барагдхааргүй их. Хэрвээ хийх сэтгэл нь байдаг бол эдгээр асуудлаас ядаж нэгийг нь ч болтугай шийдэх эх үүсвэрийг нь энэ мөнгө тавьж болох байлаа. Ийм чухал хөрөнгийг улс орны томоохон асуудалд биш, гишүүдийн “тойргийн хөрөнгө оруулалт” нэрээр тойрог руу нь хаяглагдаж, үр ашиг нь бүрхэг аймаг сумын төвийн талбай шинэчлэл гэх мэт жижиг төслүүдээр хязгаарлагдаж байгаа нь харамсалтай.

Төсөв хуваарилалт уу ? Улс төрийн хахууль уу ?

Үнэндээ энэ 15 тэрбумын “түгээлт” нь зүгээр нэг хөрөнгө оруулалт гэх нэр зүүсэн хувиаарилалт биш, харин  улс төрийн тооцоотой, засгийн эрх мэдлээ бэхжүүлэх оролдлого гэдгийг нуух арга үгүй.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлангийн удирдсан яам энэ санхүүжилтийг баталж, УИХ-ын гишүүдэд хуваарилж өгч буй нь нэг ёсондоо.

“Тойргийн мөнгөө ав, харин манай Засгийн газрыг унагах оролдлого бүү хийгээрэй” гэсэн улс төрийн дохио, наймаа мэт харагдаж байна. Энэ бол эрх баригч хүчний зүгээс парламентын олонхын дэмжлэгийг мөнгөөр баталгаажуулах гэсэн далд механизм бөгөөд улс төрийн ёс зүй, төсвийн шударга зарчимд илт харшилж буй үйлдэл юм.

Төсвийн мөнгийг тойргийн нэрээр тарааж, улс төрийн дэмжлэгийг худалдан авах энэ мэт алхмуудыг бид чимээгүйхэн харж, хүлцэнгүй өнгөрвөл маргааш улсын маань ирээдүй, ард түмний амьдрал хэдхэн гишүүний үзэмж “халаасны хөрөнгө оруулалт”-аар хэмжигдэх аюултай нүүр тулах вий дээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сээгий (103.168.34.154) 2025-08-01 22:07:28
Одоо энэ АНын өлөн гарууд юм л бол ард түмний нэрийг бариад юм болгоныг жадлан эсэргүүцдэг болжээ уг нь зөв хяналтаа тавьж чадвал тойрог тус бүр орж ирж байгаа хөрөнгө оруулалт шүүдээ өөрөөр тойрог тус бүрд нь орж ирэх хөрөнгө оруулалт байхгүй тиймээс тойрогтоо яг юу хийхийг сайн асуу өөрсдөө саналаа саналаа хэл дутагдаад байгаа юмаа энэ мөнгөөр хийгээд авах хэрэгтэй сайн хянах