Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхийг дэмжсэнгүй.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсантай холбоотойгоор зарим хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. Хуралдааны төгсгөлд Ёс зүйн хорооны тайланг хэлэлцэв. Тайланд дурдсанаар төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчил 2025 онд өмнөх оноосоо 51.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх ажил, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулсны үр дүн юм.
Байнгын хорооны гишүүд цаашид зөвхөн зөрчлийн тоон үзүүлэлтэд бус төрийн албанд иргэдийн итгэх итгэл, төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчдын хандлага, бүтээмж, гүйцэтгэлийн чанарын өөрчлөлтийг үнэлж, тайландаа тусган ажиллах шаардлагатай байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 47 мин
-
Уржигдар 16 цаг 23 мин
-
Уржигдар 16 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 38 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 56 мин
-
Уржигдар 12 цаг 48 мин
-
Уржигдар 12 цаг 38 мин
-
Уржигдар 11 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 26 мин
-
Уржигдар 11 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
Уржигдар 16 цаг 23 мин